
Энэ салбарт амжилтанд хүрэхэд юу хэрэгтэй вэ?
Өнөө үед маркетинг бараг тэр чигтээ copy-paste болсон. Анхаарал татахаас эхлээд визуаль дүрслэл нь ч адилхан, хэрэглэгч бүтээх замнал нь ч ялгарах юмгүй болж.
Сэтгэл хөдлөл байхгүй. Мэдрэмж байхгүй. Өвөрмөц зүйл байхгүй.
Энэ бол бүтээлч байдлын асуудал биш болсон.
Одоо бол сэтгэл судлал болон тархи судлалын асуудал болсон.
Маркетинг нь зөвхөн зар сурталчилгаа ярьдаг байхаа больсон. Одоо бол хүний зан төлөв, сэтгэл хөдлөлийн тухай ярьдаг болсон.
Хүний харах өнцгөөс эхлээд
Тэдний юу мэдэрдэг,
Хэрхэн шийдвэр гаргадаг хүртэл . . .
Гэсэн ч өнөө үеийн маркетийн сургалтууд ХҮНИЙ тухай биш дижитал технологи, янз бүрийн апп-ын хэрэглээ заасаар л . . .
Маркетерууд (dashboard) хянах самбар, KPI, алгоритмуудыг суралцдаг ч дэлгэцийн нөгөө талд байгаа ХҮНЭЭ хэзээ ч гүн гүнзгий судалдаггүй.
Ийм учраас маш олон кампанит ажил хоосон хөндий санагддаг. Тэд хүний шийдвэр гаргалт, сэтгэлзүйн анхан шатны ойлголт байхгүйгээр шууд л хэрэглэгч болгон хөрвүүлэхийг хичээдэг.
Гэтэл дэлхийн хамгийн амжилттай брэндүүд яг эсрэгээр нь ажилладаг.
Apple бүтээгдэхүүнээ биш эхлээд хүсэл тэмүүллийг бүтээдэг. Тэд өвөрмөц байдал, статус, хамааралыг бий болгодог.
Nike гутал зардаггүй. Тэд өөртөө итгэх итгэл, сахилга бат, дотоод ялалтыг зардаг.
Coca-Cola ундаа зардаггүй. Тэд аз жаргал, дурсамж, дотно харилцаа зардаг.
Milka шоколад зардаггүй. Тэд дотно сэтгэл, тайвшрал, дотоод амар амгалан зардаг.
Эдгээр нь зүгээр тохиолдол биш. Энэ бол сэтгэл судлал, зан төлөв, тархи судлалын шинжлэх ухаан юм.
Энэ түвшинд маркетинг нь зар сурталчилгаанаас илүү биологийн шинжлэх ухаанд ойртож ирдэг.
Та "бид юу постлох ёстой вэ?" гэж асуухгүй.
Та "манай хэрэглэгч юу бодож, мэдэрч, өөрийгөө хэрхэн авч явдаг вэ?" гэж асууж эхлэх хэрэгтэй.
Хэрэв та үүнийг үнэн гэж бодож байвал өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэл.
Ямар нэгэн сурталчилгаа, пост хийхээсээ өмнө дараах асуултанд хариул:
Манай хэрэглэгчийн дарамт нь юу вэ?
Тэд юу хүсдэг вэ?
Тэд хэн болохыг хичээдэг вэ?
Тэд ямар асуудлыг сэтгэл хөдлөлөөрөө шийдэхийг оролдож байна вэ?
Эдгээр асуултанд хариулсаны дараа сурталчилгааны мессежээрээ эхлээд итгэлцэл, тайвшрал, хүсэл тэмүүлэл, хамаарал, статус эсвэл аюулгүй байдал, гэх мэт тодорхой нэг сэтгэл хөдлөл, мэдрэмжийг өдөө, үүний дараа логик, онцлог шинж чанар, нотолгоогоор дэмжээрэй. Энэ нь таны маркетингийн гүйцэтгэлийг өөрчлөх болно.
Миний бодлоор түүхэнд үлдсэн маркетингийн шилдэг бүтээлийг олон янзын технологи мэддэг хүмүүс биш ХҮНИЙГ хамгийн сайн ойлгодог хүмүүс бүтээсэн.
Учир нь тэд бусдын хардаггүй зүйлийг хардаг, бусдын мэдэрдэггүй зүйлийг мэдэрдэг.
Тэд эхлээд сэтгэл хөдлөл, дараа нь логик шийдвэр гаргадаг.
Ийм учраас сэтгэл судлал болон тархи судлалын номууд маркетингийн номноос илүү маркетингийн талаар илүү ихийг заадаг.
Таны бодлоор өнөө үед ямар брэнд эдгээр шинжлэх ухааныг хамгийн сайн ашигладаг вэ?
