Энтрепренер хүний АМЖИЛТЫГ ХЭМЖИХДЭЭ урьд нь зөвхөн өнгөц харагдах АЛБАН ТУШААЛ, МЭРГЭЖИЛ, ЦАЛИН ОРЛОГЫГ хардаг байсан бол ӨНӨӨ ҮЕД хэдий ил харагдахгүй ч ихэнхи тохиолдолд сэтгэл түгшилт, айдас, дарамтынх нь уг сурвалж болсон СЕКСИЙН ХАРИЛЦАА, ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХДИЙН ДЭМЖЛЭГ, үүнээс улбаатай тухайн хүний өөрийнх нь ажил, амьдралдаа хандах ҮЗЭЛ ХАНДЛАГА /харах өнцөг/, СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ (стресс гэх мэт) онцгойлон авч үздэг болсон байна.
Хэрвээ ТА сексээс таашаал, ханамж авч чаддаггүй бол, гэр бүлийн харилцаа чинь хөрсөн бол, үүнээс үүдсэн сэтгэл түгшилт, өөртөө итгэлгүй байдал даамжирвал ТАНД хичнээн сайн БОЛОВСРОЛ, УР ЧАДВАР, АЛБАН ТУШААЛ байгаад ЗОРИЛГОДОО ХҮРЧ ЧАДАХ УУ?
ХҮРЧ ЧАДСАН байлаа ч ТА өөрөө үүндээ СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ байж чадах уу?
Ихэнхи энтрепренерүүдийн бизнесийн шийдвэр гаргалт, тогтвортой өсөлтөнд нь ҮЛ ҮЗЭГДЭХ боловч маш их нөлөөлдөг доорхи ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШАТЛАЛЫГ олон мэргэжилтэн, сэтгэл судлаачид хүлээн зөвшөөрсөн.
АЗ болоход когнитив шинжлэх ухаан (тархи судлал+сэтгэл судлал) нь СТАРТ АП, ЭНТРЕПРЕНЕРҮҮДЭД (эрэгтэй, эмэгтэй ялгаагүй) сэтгэл түгшил, айдас, дарамтаа бүрэн дүүрэн ОНОШИЛЖ, харах өнцөг, ур чадвараа дахин шинээр ОНЦОЛЖ, гэр бүл, хүрээлэл, хамтрагч, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийнхээ итгэлийг олохуйц өөрсдийн ДАВУУ ТАЛАА НОТЛОХОД нь тус болж чадах “НЕЙРО” АРГАЧЛАЛЫГ боловсруулсаар байна.
Эрүүл, эрч хүчтэй хүн өдөр тутам допомин, окситосин, серотонин, эндорфин зэрэг аз жаргалын гормонуудыг /DOSE of happiness/ хангалттай авч чаддаг байх ёстой. Жишээлбэл окситосин бол хайрын даавар гэгддэг бөгөөд секс, халуун дулаан харилцаа, тэврэлт, энхрийллийн үеэр их ялгардаг.
Бодит амьдрал дээр эрэгтэй энтрепренерүүд эхнэртээ, найз бүсгүйдээ хангалттай сексийн таашаал ханамж өгч чаддаггүйгээс улбаалаад хамтрагчид нь (ухамсаргүйгээр) байнга гомдоллох, илүү анхаарал халамж нэхэх, уцаарлах, өөлөх, бусадтай харьцуулах, хардах зэрэг хариу үйлдэл үзүүлж, урт хугацаандаа хэрүүл маргаан нь даамжирсаар сэтгэл хөрөх, салахдаа хүрч тухайн энтрепренерийн тогтвортой өсөлт, хөгжилд нь сөргөөр нөлөөлдөг байна.
Мэдээж хэрэг ямар ч бизнест санхүү, менежмент, хөрөнгө оруулалт, технологи, маркетинг, хүний нөөцийн удирдлага гэх мэт ил харагдах олон чухал хүчин зүйлс бий. Эдгээрийг угаасаа суралцах ёстой!
Харин эдгээрийг тасралтгүй, эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэйгээр суралцах “дотоод түлш” нь болдог аз жаргалын дааврууд зайлшгүй шаардлагатай. ТА өдөр тутмын амьдрал, харилцаа, дадал зуршлаасаа эдгээр даавруудыг ялгаруулж, үүнийгээ зорилгодоо хүрэх “эрч хүч” болгож чадаж байна уу?
Илүү дэлгэрэнгүйг Тархины Код подкастаар . . .
СЭТГЭЛЭЭ засаад БИЗНЕСЭЭ зас!
НейроКоуч Далай